Dark Light
Нийгэм | 2022-08-23

Сураггүй алга болсон эмэгтэйг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн .... хорооллын ...  дугаар гудамжинд /сумын төвд /Тус сумын харьяат иргэн Э /сэтгэцийн эмгэгтэй/ 8 сарын 17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 8 сарын 19-ний өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан иргэн Э /52 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г 8 сарын 21-ний өдрийн 11:00 цагаас 22:00 цаг хүртэл Цэцэн хайрхан, Сүм-Ариун гэдэг газруудаар нийт 60 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 8 сарын 22-ны өдрийн 09:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:00 цагт Цэцэн багийн Арцтай-Уул гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 18 км/-аас эсэн мэнд олсон байна.  

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22