Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” /Баянзүрхийн гүүрний зүүн талд/ Туул голын усанд суудлын автомашин суусан зорчигчид нь автомашиныхаа бүхээг дээр гарсан байна гэсэн дуудлагыг 8 сарын 22-ны өдрийн 21:09 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Аврагчид 18 км зам туулан очиход Сүхбаатар дүүргийн иргэн Т /42 настай, эрэгтэй/, Хан-Уул дүүргийн иргэн О /39 настай, эмэгтэй/ нар Ланд-ровер загварын автомашинтай усанд суусан байсныг татан гаргасан байна.
Нийгэм | 2022-08-23
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





