Dark Light
Нийгэм | 2022-08-23

Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож, 45 настай иргэнийг мөргөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Наймдугаар сарын 20-ны өдөр буюу бямба гарагт Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын замд зам тээврийн осол гарчээ. 

Тодруулбал: "Насанд хүрээгүй 14 насны 3 хүүхэд “AQUA” маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож, цахилгаан унадаг дугуйтай явж байсан 45 настай иргэнийг мөргөж, гэмтээсэн осол тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Уг ослын улмаас 45 настай иргэн болон суудлын автомашинд зорчиж явсан 14 насны 2 хүүхэд гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс  уг хэргийг шалгаж байгаа" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22