Dark Light
Нийгэм | 2022-08-23

Улаанбаатар хотод зөрчилтэй 116 барилгын ажил явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатарт тулгамдаж буй асуудлын тэргүүн эгнээнд зам талбай, орон сууцны гарц, зогсоолын асуудал яригддаг. Эдгээр нь зөвшөөрөлгүй барилга байгууламж, зориулалтын бусаар газрыг ашиглаж байгаатай холбоотой. 

Сүүлийн жишээ дурьдахад: 

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо “Наран Трейд” ХХК-ийн барилга 

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо УИХ гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК-ийн барилга  

Дээрх барилгуудтай холбоотой иргэд оршин суугчид эрх ашгаа хамгаалан, цахим орчноор дамжуулан үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Гэвч Улаанбаатар хотод барилгын норм, стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бусаар ашигласан, зөвшөөрөлгүй барилга ганц нэгээр тогтохгүй байгаа нь харамсалтай. 

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй зөрчилтэй 116 барилгын ажил явагдаж байна. 

Үүнээс:

Архитектор төлөвлөлтийн даалгаваргүй 35 барилга 

Загвар зураггүй 33 

Барилга эхлэх зөвшөөрөлгүй 48 барилга байна. 

Тус асуудалтай холбогдуулан НИТХ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барих үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцах, илэрсэн зөрчлийг шалгах, шүүхийн байгууллагад маргаан бүхий актын талаар судлах болон холбогдох зөвшөөрлийг олгосон төрийн байгууллага, албан тушаалтны талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар НИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороон дарга Б.Сүхбаатар ажиллах бол гишүүдээр: 

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Б.Өнөбат, Б.Сэргэлэнбаатар, Л.Ариунтуяа, Л.Отгонбаатар, Т.Батцогт, П.Наранбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын дарга Г.Батзориг нар ажиллах юм байна.   

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22