Dark Light
Нийгэм | 2022-08-23

Аи-95 автобензин, дизель түлшний үнэ 300 төгрөгөөр буурлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дизель түлш болон АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй өссөөр энэ оны 2 дугаар сард баррель тутамд оргил цэгтээ буюу 127 ам.долларт хүрсэн. Харин 6 дугаар сараас бага зэргийн бууралт үзүүлснээр өнөөдөр дотоодын зах зээлд литр нь 300 төгрөгөөр хямдрах  боломж бүрдэв. 

АИ-92 автобензиний тухайд, УУХҮЯ-наас өнгөрсөн 3 дугаар сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгахаар болсон бөгөөд үүний үр дүнд  өргөн хэрэглээний АИ-92 бүтээгдэхүүнийг 4,5,6 дугаар сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломжийг бүрдүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22