Dark Light
Нийгэм | 2022-08-23

Хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн зөрчлүүдийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймаг дахь цагдаагийн газраас Тосонцэнгэл сумын Байгаль орчны газартай хамтарсан хяналт шалгалт хийх үеэр энэ оны 8 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт иргэн С нь 28 тооны тарвага, иргэн М нь 20 тооны тарвагыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22