Dark Light
Нийгэм | 2022-08-23

ХААДС-д хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн. Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнэ тогтоов. 

Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах үнэ 

1-р ангиллын улаанбуудай 1 тонн-1,000,000 төгрөг

2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970,000 төгрөг

3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940,000 төгрөг

4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880,000 төгрөг байхаар тогтоолоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22