Dark Light
Нийгэм | 2022-08-23

Хүнсний дэлгүүрт 51 тооны тарвага хадгалж байсныг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ оны 8 дугаар сарын 21 ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт 51 тооны тарвагыг хууль бусаар агнаж, хадгалсан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон билээ. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22