Зургийг фэйсбүүкээс ашиглав
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2022.08.20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тул мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв рүү илгээсэн. Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 2022.08.22-ны 19:00 цагаас 2022.08.23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан ба тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг шинжилгээний хариу сөрөг гарч, сумын хөдөлгөөнийг нээсэн байна.
АДМИН








Нийгэм





