Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ө. Шижирийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх талаар мэдээлэл хийлээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: “Монгол улсын дээд шүүхэд ардчилсан намын даргыг бүртгүүлэхдээ бүртгэлийн гэрчилгээг их хувиар нь өгдөг. Нийгэмд ардчилсан нам тамгагүй, гэрчилгээгүй гэсэн хэрүүлийн алим тараагаад байдаг. Үндсэн хуулийг зөнөсөн тэтгэвэртээ гарсан өвгөчүүд төрийн эргэлт хийгээд, түүнийг нь шийдэх гээд парламент нь мунгинаад сууж байгаа энэ цаг үед ардчилсан намын залуучууд өөрсдийн эв нэгдэл болоод цаашдын бодлогоо ярилцаж байна. Сөрөг хүчин хүчтэй байхгүй бол сайд болох гэсэн хүмүүсийн захиалгыг биелүүлдэг болоод байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сольж, хольж, ардчилсан намын эвлэлдэн нэгдэх эрх, намын даргаа чөлөөтэй сонгох сонголтод халдаж байна. Тиймээс бид дээд шүүхэд хүсэлтээ өгч, хуулийн хугацаанд шийдэж өгөх байх гэдэгт итгэж байна” гэв.
АДМИН








Нийгэм





