Ардчилсан намаас УИХ дахь АН-ын бүлгийн даргыг хууль бусаар томилсон талаар мэдээлэл хийлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч. Өнөрбаяр: Ардчилсан намын нэг гишүүн оролцохгүй байхад л бүлгийн даргыг асуудал сонгогдохгүй. О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгосон хуралдаанд 6 гишүүн л оролцсон. Нийт гишүүдийн олонхын саналаар баталдаг хуультай. Ардчилсан намын бодлогын хорооны дарга тэргүүлэгчтэй зөвшилцөж асуудлыг шийддэг, ийм хуультай. Нийт гишүүдээс сонгосон бүлгийн даргыг УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар танилцуулж алх цохиж, уншиж танилцуулснаар хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болдог. Өнөөдөр О. Цогтгэрэл гэж хэн АН-ын бүлгийн дарга гэж өөрийгөө ярих нь хуул зүйн хувьд боломжгүй. Ямар ч бүлгийн дарга огцрохгүй байж болохоор тийм л хуультай болчихлоо.
АН-ын нэрийг барьсан зарим нэг хүмүүс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орох яриа гараад байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Сайдаар ажиллахгүй бол өлсөж үхэх гээд байгаа юм уу? Үндсэн хуулийн цэц МАН-д байж болох хэмжээндээ үйлчилж байна. Эрх баригчдын бодлогыг зөвтгөдөг ордны профессорууд бий болсон байна. Ийм маягаар эрх баригчид Монгол Улсаар битгий тогло. Манай улсад хуулийн засаглал чухал болохоос хуульчдын ноёрхол чухал биш" гэв.
АДМИН








Нийгэм





