Dark Light
Нийгэм | 2022-08-24

С. Энхболд: Хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд С. Энхболд: “Монгол улсын засгийн газрын тэргүүн үүрэг өгсний дагуу 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн улс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгт иргэн бүрийг хамруулах чиглэл өгсний дагуу үйл ажиллагаа эхэлсэн. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар тавдугаар сараас эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн гурван сарын үйл явцыг танилцууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 272,434 иргэн хамрагдсан байна. Үүнээс 55,3 нь эмэгтэйчүүд, 44,6 хувь нь эрэгтэйчүүд байна. 51,4 хувь нь Улаанбаатар хотоос үзлэгт хамрагдсан бол 48,5 хувь нь орон нутгийн иргэд хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн дүүргээр нь авч үзвэл, Баянзүрх, Баянгол, Согино-Хайрхан дүүргийн иргэд илүү идэвхтэй хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан 272,434 иргэдээс давхардсан тоогоор 136,141 хүнд өвчлөл бүртгэгдсэнээс 66,4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна.

 Бусад дотоод шүүрэл, шээс, бэлгийн зам, амьсгал зэрэг өвчлөл удаах байр эзэлж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийн хариуцаж 6 настнуудын багц үзлэг хийгдэж байгаа. Өдөрт 60 хүний үзлэг, шинжилгээнд хамруулахаар зохион байгуулсан. Хөдөө орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 20 аймагт 9 дүүргийн 5 дүүрэгт эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж ажилласан. Улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөгөөр 20 кабинетыг иж бүрэн тохижуулж, тоног төхөөрөмжтэй нь суурилуулж өгсөн. Үзлэгт хортой болон хоргүй хавдар 844 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 201 тохиолдол нь хортой байх магадлалтай. Нарийвчилсан шинжилгээ давтан шинжилгээ хийж, оношийг баталгаажуулна” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22