Dark Light
Нийгэм | 2022-08-24

Зайлшгүй шаардлагатай эмийн X жагсаалтыг шинэчлэн гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн XXII жагсаалтад үндэслэн Монгол улсад зайлшгүй шаардлагатай эмийн X жагсаалт, хүүхдийн эмийн III жагсаалт шинэчлэн гаргахаар ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эмийн X жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдрэл судлалын салбар зөвлөлөөс санал ирүүлсний дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа бусад мэргэжилтнүүд тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Лхамцоо, гишүүн Ж.Сарангэрэл нартай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр уналт таталтын эсрэг эмийн эмчилгээ, хангамжийн байдал болон уналт таталтын эсрэг эмийн жагсаалтын асуудлыг мөн хэлэлцсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22