Dark Light
Нийгэм | 2022-08-24

Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг 9 сараас сэргээх төлөвлөгөөтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сангийн сайд Б. Жавхлан: “НӨАТ-ын сугалааг түр хугацаагаар зогсоосон байгаа. Сугалааны процессыг бид шинэчлэх шаардлагатай байна. Сугалаа гарснаас хойш долоон жил болсон, огт шинэчлэгдээгүй. Өмнө хэвлэгдсэн бүх НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулдаг байсан. Бүртгэл хийгдээгүй байсан ч сугалаанд оруулдаг байсан. Үүнээс азтан шалгарахгүй байх, тодрохгүй зэрэг асуудлууд гардаг байсан. Ийм журмаар явж ирсэн. Үүнийг одоо шинэчилнэ. Зөвхөн бүртгэлд орсон НӨАТ-ын баримтыг сугалаанд оролцуулах, ид тод болгоно. Тухайн иргэн 100 баримт бүртгүүлсэн бол тэрхүү баримт нь сугалаанд орлоо гэдгийг гар утсан дээрээ аппликейшнээс харна. Хожих магадлал болон тоо баримтыг хардаг, иргэн бүр сугалаанд оролцох зэрэг тодорхой мэдээллийг шууд авдаг болно. Иргэн бүр өөрөө сугалаанд оролцогч болох нөхцөлийг хангасан байдлаар илүү дэвшилтэт, ил тод, шударга, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр явуулахыг тулд судалгаа хийж, бэлтгэл ажлаа хангаж байна. 

Есдүгээр сараас НӨАТ-ын баримтын сугалааг сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зургаадугаар сард НӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Үүнээс хойш НӨАТ-ын баримт уншуулах тоо 50 хувиар буурсан. Сугалаа маань НӨАТ-ын орлого дээр том хөшүүрэг болж байсан нь харагдаж байна” гэв.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22