Dark Light
Нийгэм | 2022-08-24

Ж.Ганбаатар: Зөвшөөрлийнхөө дагуу барилгаа бариад явж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын барилгын компанийн үйл ажиллагаанаас болж оршин суугчдын эрх ашиг хөндөж байгаа тухай иргэд мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар тодруулга мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар: “Энэ барилгын ажил явагдаж байгаа объектыг 20 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар авсан. Үндсэн хуулийн дагуу миний үүсгэн байгуулсан өмч гэсэн үг. Зөвшөөрлийнхөө дагуу барилгаа бариад явж байна. Би хаус бариад дотор амьдрах биш, ард түмэн худалдаж авч амьдарна. Улаанбаатар хотын төвд бусад улсын жишгээр өрөм хийж, хажуугийн барилгаа хамгаалдаг байх ёстой. Өрөмдлөг хийж, байшин барилгынхаа суурийг хамгаалж байгаа юм. Оршин суугчдад ямар хохирол учраад байгааг сайн мэдэхгүй байна. Хэрвээ ямар нэгэн хохирол учруулсан бол уучлаарай. Өрөмдлөг хийж байгаа учраас хажуугийн айлуудад тодорхой хэмжээний дуу чимээ гарч байгаа. Тэрнээс биш стандарт зөрчсөн зүйл бол байхгүй. Бүх зөвшөөрлийн аваад түүний дагуу барилгын ажлаа гүйцэтгэж байгаа” гэв.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22