Dark Light
Нийгэм | 2022-08-24

БНХАУ-д суралцагч гадаад оюутнууд танхимаар суралцах боломжтой боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо.

БНХАУ-ын их, дээд сургуульд 6 сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай.

Дээр дурьдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн consulatemng@gmail.com  цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ үү. Сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ-д шууд зорчих боломжтой.

Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон лавлагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу.

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202208/t20220823_10749377.htm

http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22