Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Нутгийн Буян Групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус гэрээний дагуу жил бүрийн есдүгээр сард зохион байгуулагдах Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний ойн баяр зориулсан хүчит бөхийн барилдааныг Нутгийн Буян Групптэй хамтран Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар боллоо.
Цаашид энэхүү ойн барилдааныг тасралтгүйгээр уламжлал болгон зохион байгуулах болсныг Монгол Үндэсний бөх, үндэсний спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.
2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулагдах намар цагийн нээлтийн барилдаан, Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Нутгийн Буян Группийн нэрэмжит улс, аймаг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
АДМИН








Нийгэм





