Dark Light
Нийгэм | 2022-08-25

Урьдчилан сэргийлэх заавар, дадлага сургууль хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран “Усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хамтран ажилласан байгууллагууд чиглэл тус бүрээр иргэдэд заавар зөвлөмж өгч,  Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид уснаас эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн иргэдэд танилцуулсан юм.

Мөн усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг хийж, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмж өглөө.

Он гарсаар аймгийн хэмжээнд 9 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 10 иргэн амь насаа алдсан байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19