Dark Light
Нийгэм | 2022-08-25

2 суудлын автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын эцэс автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 8 сарын 24-ний өдрийн 14:15 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 4 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Хюндай Терракан” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна. 

Мөн Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 10 дугаар баг “Ялалт” хорооллын 27 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 8 сарын 24-ний өдрийн 18:48 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Г-ын “Тоёота Карина” загварын суудлын автомашин шатаж байсныг 18 минут ажиллан унтраасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22