Dark Light
Нийгэм | 2022-08-25

Тээврийн хэрэгслийг ариутгалд хамруулж, төлбөр авч байсныг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Иргэдээс тус газарт хандаж ирүүлсэн “Мал эмнэлгийн ариутгал урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж үндэслэлгүй төлбөр авч байна” гэх гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгсэл бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаад арга хэмжээ ажиллах талаар агентлагийн дарга бөгөөд Улсын байцаагчийн шаардлагыг Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргад хүргүүллээ. Үүний дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 22 товчоо, Баянзүрхийн товчоод дээрх ариутгалын цэгүүд төлбөр, хураамж авахаа зогсоолоо. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22