Баян-Өлгий аймгийн Бугат сумын .. дугаар баг /аймгийн төвөөс урд зүгт 5 км, сумын төв/- 2 давхар барилгын дээвэр дээрээс 1 хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг 8 сарын 24-ний өдрийн 12:24 цагт аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 5 км замыг туулан очиход тус сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар барилгын дээвэр дээрээс иргэн Н /32 настай, эмэгтэй/-ийг 12:45 цагт буулгаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм





