Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ .
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Ч. Өнөрбаяр: “Өчигдөр Монгол улсад үндсэн хууль байхгүй болсныг нотоллоо. Хууль дээдлэх зарчим булшлагдаж байна. УИХ, бүлгийг даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Хуулийн заалт нь нийт гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргыг сонгох ёстой. Гэтэл зургаан гишүүн оролцож, бүлгийн даргыг сонгосны УИХ-ын дарга Г. Занданшатар баталгаажуулж, уншиж танилцуулсан. Эрх баригчид АН-ын бүлгээр тоглодог, Монгол улсын хуулиар тоглож байна. 2019 онд УИХ-ын дарга Г. Занданшатар Үндсэн хууль батлахдаа “Улс орны өмнө тулгамдсан бүх асуудал шийдэгдэнэ. Үндсэн хуульд байсан бүх гашуудал засагдсан. Шударга ёс сайн тогтож, төрийн алба цэгцрэх замдаа орно” гэж ярьж байсан. Гэтэл гурван жилийн дараа үндсэн хуулийн нэмэлт болихгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж хэлж байна. Хүн намын Т. Доржхандын саналыг дэмж гээд Г. Занданшатар алга ташаад сууж байна. УИХ-ын даргаа та өөрөө огцруулах ажлаа хийчихсэн. Өргөдлөө өгөөд огцрох ёстой. Нэгдүгээрт үндсэн хуулиараа тоглож байна. Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлгийн асуудлаар тоглож байна. УИХ үндсэн хуулийг нүдний цөцгий мэт хамгаалах ёстой, ард түмний төлөөллийн байгууллага. Гэтэл өөрөө манлайлж, үндсэн хуулийн дээгүүр гишгээд явж байгаа чинь хариуцлагагүй үйлдэл. Тиймээс УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөөд, огцрох хэмжээний асуудал гэж харж байна” гэв.
АДМИН








Нийгэм





