НӨАТ-ын сугалааг сэргээхтэй холбогдуулан сангийн яамнаас мэдээлэл хийлээ.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б. Тэлмүүн: Өмнө сард 1 сая орчим баримт хэвлэгдсэн. Үүнээс 90 орчим хувь нь НӨАТ-тэй баримт 10 хувь нь НӨАТ-гүй баримт байдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллага болон боловсролын байгууллага зэрэг байгууллагууд нь НӨАТ-гүй баримт олгодог. Энэ бол өөрөө НӨАТ-ын сугалаа бол биш. Сугалааг түр түдгэлзүүлсэн өнгөрсөн хугацаанд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд татварын системд хэр ач холбогдол байсан, бусад улс оронд яаж хөгжиж байна, эргээд сугалааг сэргээхэд ямархуу байдлаар ажиллах зэрэг тал дээр судалгаа хийж ажилласан. Есдүгээр сараас сугалааг эргэн сэргээхтэй холбогдуулан дараах чиглэлийн дагуу ажиллана.
-Зөвхөн иргэдийн баталгаажуулсан баримтыг тохирдог байхаар зохион байгуулна.
-Сугалаа өөрөө ил тод, нээлттэй байх тал руу анхаарна. Гар утаснасаа сугалааны тохирол явагдаж байгаа үйл ажиллагаа хянадаг танилцах боломжтой байдлаар зохион байгуулна.
-Иргэдийг оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Олон баримт уншуулдаг иргэдэд хожсон хонжворынх нь хэмжээ уншуулсан баримтын тоо хэмжээнээс нь хамаардаг байдлаар буюу шагналыг сан нь өөр өөр байдлаар явуулна.
НӨАТ-гүй баримт сард 1 их наяд төгрөгийн үнийн дүнтэй гүйлгээ явагдаж байна. Сангийн яамны зүгээс баримтын шинэчлэлийг илүү хялбар болгох үүднээс цаасыг халж, цахим болон автоматжуулах чиглэл рүү ажиллаж байна. Нийт буцаалт авч байгаа 1,1 сая иргэд байдаг. Үүний 80 орчим хувь нь сард 15-17 мянган төгрөгийн буцаалт авдаг. 0,1 хувь сард сая төгрөгөөс дээш хэмжээний буцаан олголтыг авдаг байна.
АДМИН








Нийгэм





