Dark Light
Нийгэм | 2022-08-25

Үенч сумын Харгайтаас тарваган тахлын өсгөвөр илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Зоонозын Өвчин судлалын төв нь байгууллагын календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар 15 өдөр хүртэл Үенч, Булган, Мөст сумдын Шар нуруу-Харгайт, Их улаан даваа-Бураатын өр голомтын 9 дүүргийн 80127 га талбайд тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Шинжилгээний хугацаанд үндсэн агуулагч тарваганы тоошлыг 146 га-д маршрут, жижиг мэрэгчийн тоошлыг 10 га-д тэглэл тавьж, жижиг мэрэгч болон махчидад 250 хавхат хоног, 300 зангат хоног ажиллууллаа. Мөн талбайн ажиглалт 16 удаа, араатан махчин шувуудын тооллого 16 удаа, нийтийн хайгуулыг 56 га талбайд хийж мэрэгчийн 2210 нүхэнд үзлэг хийсэн.

Лабораторийн шинжилгээнд олзворлон шинжилсэн 180, монгол тарваганы үхдэл 6, монгол тарваганы зэм 1, урт сүүлт зурамны үхдэл 1, гадны шимэгч 174, ноохой 2 нийт 365 сорьц хамруулан шинжлэхэд Үенч сумын Харгайтаас олзворлосон монгол тарваганы үхдэлээс тарваган тахал өвчний өсгөвөр илэрлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22