Өнөөдөр /2022.08.25/ 13:00 цагийн үед ХУД-ийн 4-р хороо Наадмчдын зам, Хүннү Mall дэлгүүрийн урд замд Sinotruck маркийн зуурмагны машин, Toyota Land Cruiser-200, Toyota Harrier маркийн автомашинууд мөргөлдөж, явган зорчигчийг мөргөсөн осол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ба осолд өртсөн явган зорчигчийг гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.
Тухайн ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.
АДМИН








Нийгэм





