Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд монголчууд олноороо оршин суугаа улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулсаар байна.
“Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр” байгуулахыг эрчимжүүлэхээр энэ сарын 23-24-ний өдрүүдэд 11 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотноо боллоо.
Хэлэлцээрийн уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, нийгмийн суурь ба тэтгэврийн хангамжийн бодлогын газрын дэд дарга Алтын Шайкеновна Мусинагаар ахлуулсан төлөөлөгчид ирж хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.
АДМИН








Нийгэм





