2022 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар 0.0-5.0 мм бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Хүдэр 5.0 мм, Ерөө 4.0 мм, Бугант 2.2 мм, Булганы Тэшиг 1.1 мм, Дорнодын Матад, Баяндунд 1.0 мм, бусад хэсгээр 0.0-0.8 мм бороо орсон байна.
Температур их: Өчигдөр өдөр нутгийн зүүн хэсгээр 1-5 градусаар сэрүүсэж, бусад нутгаар 1-5 градусаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +18...+24 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутгаар 1-8 градусаар дулаарч, бусад нутгаар 1-6 градусаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчим орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...+1 градус, Алтайн өвөр говиор +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+17 градус, бусад нутгаар +2...+8 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр хотын төв хэсгээр 0.2-0.5 мм бага зэргийн бороо орсон. Шөнөдөө бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөр өдөр +14 градус, өнгөрсөн шөнө хотын төв хэсгээр +2 градус, Яармаг-Сонгины орчим, Тэрэлж орчмоор -1...-3 градус хоносон байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар Урьдчилан мэдээлэх хэлтэс
АДМИН








Нийгэм





