Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 8 сарын 23-ны өдрийн 21:15 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 8 сарын 24-ний өдрийн 02:40 цагт түймрийг цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар түймэрт 6 га орчим талбай шатжээ.
Нийгэм | 2022-08-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





