Dark Light
Нийгэм | 2022-08-30

Волейболын шигшээ баг эхний тоглолтод ялалт байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн волейболын холбооноос зохион байгуулдаг эрэгтэйчүүдийн "Challenge Cup" тэмцээн өнөөдөр Кыргызстаны Чолпон-Ата хотод эхэллээ. Хоёр жилд нэг удаа болдог тус тэмцээнд 4 орон өрсөлдөж байгаа бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг дөнгөж сая нээлтийн тоглолтоо талбайн эзэн Кыргызстантай хийж 3:0 (25:21, 27:25, 25:14)-ээр хуурай хожиж эхний ялалтаа авч шуугиулав.

Эрчүүд маань өнөөдөр  17:30 минутад Саудын Арабын багтай 2 дахь тоглолтоо хийнэ. Манай багтай тоглох Саудын Араб өнөөдөр Узбекистаныг 5 партад буулган авсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22