Dark Light
Нийгэм | 2022-08-30

Намагт шигдсэн иргэнийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Хар-Ус” гэдэг газар Намагт 1 хүн шигдэж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 8 сарын 29-ний өдрийн 08:15 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 3.5 км замыг туулан очиход тус аймгийн Дархан сумын харьяат иргэн Г /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ “Хар-Ус” гэдэг тогтоол усны эргээс 10 метр зайд намаг дотор ташаа хүртэлээ шигдэж гарч чадахгүй байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22