Өдгөө 66 насны сүүдэр зооглож буй Ц.Нямдорж гуай шинэ Засгийн газарт ажиллахгүй. Намын ерөнхий нарийн бичигтээ суудлаа өгч байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг хэрэг эрхлэхийн даргаар томилохдоо Засгийн гал тогоог түүнээс өөр барих хүн байхгүй, суралцах зүйл их бий хэмээн тодотгож байсан. Яах аргагүй Ц.Нямдорж ЗХУ-д сургуулиа дүүргэж ирснээс хойш буюу 1981 оноос эхлэн 40 гаруй жил төр түмнийхээ төлөө зүтгэж 7 удаа УИХ-д сонгогдон ажилласан нэгэн.
Давхар дээлтэй холбоотой Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа бүтцийг өөрчилж сайдуудынхаа тоог нэмсэн ч Ц.Нямдоржийг үлдээх суудал байсангүй. Гэлээ гэхдээ аль ч засагт суудалгүй хоцордоггүй түүнийг МАН дэвшүүлэн зайлуулах гаргалгаа гаргаж ЦЭЦ рүү явуулна гэсэн бор шувуу нисэж эхэллээ. Насаараа нам төрдөө зүтгэсэн түүнд МАН ямар суудал бэлдсэнийг харах л үлдлээ.
Нийгэм | 2022-08-30
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм





