Dark Light
Нийгэм | 2022-08-30

Монголын 6 тамирчин 11 медаль хүртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр тус тэмцээний өсвөр үеийнхний хөвгүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай татсанаар хүрэл медаль хүртэв. Тэрбээр нийлбэр дүнгээр 637.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байна. Мөн өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жингийн шахалтын төрөлд Ч.Халиунаа 92.5 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 83 кг-ын жинд Б.Содбаатар шахалтын төрөлд 155 кг-ыг шахсанаар мөнгө, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэв. Тэр нийлбэр дүнгээр 625 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртжээ. Тэмцээн эхэлснээс хойш Монголын зургаан тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд нийт 11 медаль хүртсэн амжилттай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22