Dark Light
Нийгэм | 2022-08-30

Самарчдын 14 отог, 200 гаруй иргэнийг уулнаас албадан буулгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Богдхан уулын дархан цаазат газар хамгаалалтын захиргаа, Экологийн цагдаагийн албатай хамтран 2022.08.24-нөөс 26-ны өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. 

Энэ удаагийн хяналт шалгалтаар зөрчил торгуулийн арга хэмжээг газар дээр нь авч ажиллаа. Үүнд:  

1. 2022.08.25 өдөр Экологийн цагдаатай хамтарсан хяналт шалгалтын комисс Төрхурах, Манчир, Номт, Түргэн, Жаргалантын амуудаас нийтдээ самарчдын 8 отог бүхий 43 иргэний албадан буулгаж арга хэмжээ авав. 

2. Мөн 2022.08.27-28ны өдрүүдэд Хамгаалалтын захиргааны алба хаагчид Түргэн, Өвөрзайсан, Шархад, Арцат, Жаргалант зэрэг амуудад гэнэтийн эргүүл шалгалтаар  хориглосон бүсэд зорчиж байсан 28 машин, 130 гаруй иргэд мөн зөвшөөрөлгүй самарчдын 6 отог байсныг албадан буулгав. 

3. Ингэхдээ мод хугалж гэмтээх, нойтон мод тайрч таслах, урц барин утаа тавих, хөрөө сүхээр зэргээр мун хийж мод цохисон байгааг зурагжуулж баримтжуулан хураан авч, хууль бус үйл ажиллагаа таслан зогсоож ажиллаа. 

4. Богдхан уулын хамгаалалтын захиргаа тус хоёр удаагийн хяналт шалгалтаар 14 отог, 40 гаруй машин техник, 200 гаруй иргэнийн уулнаас албадан буулгаж, сүх, хөрөө, муна, хууль бусаар түүсэн самар, отог майхан зэргийг хурааж хуулийн дагуу арга хэмжээ авч холбогдох газарт шилжүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22