Dark Light
Нийгэм | 2022-08-30

Н. Учрал: Илүү эко системийг нэвтрүүлж ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар тодроод буй УИХ-ын гишүүн  Н. Учралаас зарим асуудлын талаар тодрууллаа. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал: "Тоон гарын үсэг амжилттай хэрэгжээд явж байна. 300 гаруй тоон гарын үсэг иргэдэд тараагдсан. Энэ тоог ахиулна. Ингэснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүлээж авах бололцоог бүрдүүлнэ. Мэдээлэл, технологийн салбарын мэргэжилтнүүд цалин хөлсний хувьд бусдаас онцгой авч, төрийн албан хаагчтай адил хэмжээнд цалинжуулахад бэрхшээл олон байна. Илүү бүтээмжтэй, цомхон чадварлаг багаар яамныхаа үйл ажиллагаа чадваржуулахад анхаарч ажиллана. Манай салбар онцгой салбар учраас мэргэжлийн холбоо болон хувийн хэвшлээр дамжуулж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байх тал дээр анхаарна. Төр бол бодлогоо барьж ажиллах нь зохимжтой гэж үздэг. Энэ оны төсөвт шаардлагатай төсвүүдийг суулгахад анхаарч ажиллана. Шилэн кабель тавигдаагүй хэд хэдэн сумууд байгаа. Илүү эко системийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах ёстой" гэлээ. 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22