Dark Light
Нийгэм | 2022-08-30

Өсвөрийн харваачдыг шагнаж урамшуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд амжилт гаргасан өсвөрийн харваачдыг багшийнх нь хамт хүлээн авч уулзлаа. 

Тухайлбал, улсын их баяр наадмын хүүхдийн харваанны 8 насны ангилалд хүрэл медаль хүртсэн М.Ананд, мөнгөн медаль хүртсэн Т.Алдар, 10 насны ангилалд хүрэл медаль хүртсэн Б.Намуунаа нарт баяр хүргэж, гарын бэлэг гардуулан өгөв. 

Энэ үеэр тэдний багш, уламжлалт харвааны ОУХМ, үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Я.Баярцэцэгийн үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнав. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22