БИЛГИЙН ТООЛЛЫН 4
2026.09.15 / МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ГУРВАН ХӨХ ХАР ЛУУ ӨДӨР
Ус засуулах: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 06.29–19.06
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 9 сарын 15, Ангараг гараг.
Билгийн тооллын 4, Салхины эх одтой, хар луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:29–19:06.
Тухайн өдөр хулганы жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээрээсээ халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урал, дархны үйлд сайн.
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одоход зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Ус шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.
Г.ГАНЦЭЦЭГ






Өдөр тутмын мэдээ




