Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-14

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: БАГАВТАР ҮҮЛТЭЙ, БОРОО ОРОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
5 хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:
15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
09-р сарын 14-ний 20 цагаас 09-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгааар +1...+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0 градус орчим, бусад хэсгээр +6...+8 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
  2026 оны 09-р сарын 16-наас 2026 оны 09-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим сумд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-10.0 мм бороо, 19-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна..
 
 
 
 
 

Эх сурвалж | УС, ЦАГ УУР СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10