Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-14

НУМ: НИЛЭЭД ЗАВГҮЙ ӨДӨР ХҮЛЭЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15-НЫ 12 ОРДНЫ ЗУРХАЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА  

ХОНЬ

Эерэг хандлага, тэсвэр тэвчээр тань өнөөдрийн амжилтын гол түлхүүр болно. Орлогоо нэмэгдүүлэх шинэ боломж, арга зам гарч ирж мэднэ. Хийх ажил их байсан ч зорьсондоо хүрэх хангалттай эрч хүч танд байна. Нэгэнт гаргасан шийдвэрээсээ амархан буцалгүй, гарч ирсэн боломжийг өөртөө ашигтайгаар эргүүлээрэй.

 ҮХЭР

Зан байдал, бодол санаа тань хоорондоо зөрчилдөж, зөв сонголт хийхэд багагүй эргэлзээ төрүүлж мэднэ. Өөрчлөлт хийх хүсэл нэмэгдэх бөгөөд шинэ сорилтуудтай нүүр тулахад бэлтгэлтэй байгаарай. Саяхан танилцсан хүнд хувийн зүйлээ хэт дэлгэхээс зайлсхий. Харин мэдлэг боловсролоо тэлж, сонирхдог зүйлдээ цаг гаргавал шинэ санаа төрөх боломжтой.

 ИХЭР

Амжилтад хүрэх боломж байгаа ч зарим хүний далд явуулга, таагүй хандлага мэдрэгдэж магадгүй. Үүнийг хэт хүндээр хүлээн авалгүй, өөрийн хийх ёстой зүйлдээ төвлөр. Амжилттай яваа хүмүүсээс суралцаж, тэдний туршлагыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлээрэй. Одоогийн ажил ихээхэн хүч шаардах боловч боломжгүй зүйл гэж байхгүй. Эерэг өнцгөөс харж чадвал өөрчлөлтийн үр дүнг өөр дээрээ мэдэрнэ.

 МЭЛХИЙ

Хүн болон аливаа нөхцөл байдлыг зөвхөн гаднаас нь хараад дүгнэх хэрэггүй. Төвөгтэй байсан харилцааныхаа учрыг ойлгож чадвал үл ойлголцол багасна. Тайван байдлаа хадгалж, асуудлаа хичээл зүтгэлээр шийдвэрлэх нь гэр бүлийн уур амьсгалд ч эергээр нөлөөлнө. Чухал шийдвэр гаргах боломж тохиовол бусдыг хүлээлгүй өөрөө санаачилга гаргаарай.

 АРСЛАН

Мэдлэг боловсролоо тэлж, амьдралыг харах өнцгөө өөрчлөхөд таатай өдөр. Шинэ зүйл сурах, аялах эсвэл өөр орны хүмүүстэй харилцах нь танд шинэ санаа, боломж авчирч мэднэ. Харин ажлын орчин, удирдлага таны боломжийг хэт хязгаарлаж байгаа мэт санагдвал өөр сонголтын талаар бодож үзэхэд гэмгүй. Хэцүү шийдвэр байсан ч илүү тайван, таатай орчин таныг хүлээж байж болох юм.

 ОХИН

Холын замд гарах бол аюулгүй байдал, хувийн бэлтгэлдээ онцгой анхаараарай. Ялангуяа аялал төлөвлөсөн бол бүх зүйлээ урьдчилан тооцоолох хэрэгтэй. Хэрэгцээгүй зүйлд хэт их мөнгө зарцуулбал хожим харамсах эрсдэлтэй тул санхүүгээ төлөвлө. Мөн бусдад бодож санаснаа шууд хэлэхээсээ өмнө үгээ сайтар цэгнэвэл зохино.

 ЖИНЛҮҮР

Өмнөх бодол, эргэцүүллээ цэгцэлж, дуусгалгүй орхисон ажлуудаа гүйцээхэд тохиромжтой өдөр. Хувийн төлөвлөгөөгөө шинэчлэн гаргаж, цаашдын зорилгоо тодорхой болгоорой. Сүүлийн үед амьдрал нэгэн хэвийн санагдаж байгаа бол багахан өөрчлөлт хийхэд гэмгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, оройг хайртай хүндээ зориулаарай.

ХИЛЭНЦ

Шударга, шулуун зан давамгайлах ч хэт илэн далангүй байхаас болгоомжил. Оюун ухаан шаардсан асуудлыг шийдвэрлэх хүсэл нэмэгдэх боловч өнөөдөр гаргасан шийдвэрээ дараа нь дахин нягтлахад илүүдэхгүй. Таны зорилгыг дэмжсэн бусдын санал зөвлөгөөг үл тоомсорлож болохгүй. Өдрийн төгсгөлд алхах, дасгал хөдөлгөөн хийх нь ачаалал болон стрессээ тайлахад тустай.

 НУМ

Нэлээд завгүй өдөр хүлээж байна. Баталгаагүй, буруу мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахын оронд мэдэх хүнээс зөвлөгөө аваарай. Хувийн ашиг сонирхлоо хэт урьтал болговол харилцаа, нэр хүнд болон санхүүд сөрөг үр дагавар гарч болзошгүй. Атаархал, сэтгэл хөдлөлдөө авталгүй аливаа алхмынхаа үр дагаврыг урьдчилан тооцоолж, шударга байдлаа хадгалах нь чухал.

 МАТАР

Дэмжлэг туслалцаа хүсэх эсвэл цалин нэмүүлэх талаар ярилцахад боломжийн үе. Гэхдээ хүсэлтээ шууд тавихаас өмнө төлөвлөгөө, зорилгоо тодорхой болгож, ухаалаг арга барил сонгоорой. Ганц бие хүмүүс дотно харилцаатай болсон хүнтэйгээ ирээдүйгээ хамт төлөвлөх талаар бодож магадгүй. Харилцаагаа дараагийн шатанд хүргэхээс өмнө өөрийгөө гэр бүлийн амьдралд бэлэн эсэхээ нухацтай тунгаагаарай.

ХУМХ

Аливаа зүйл бүтэмжтэй санагдсан ч хэт эрт баярлаж, яаран дүгнэхээс болгоомжил. Одоогийн орчин нөхцөлдөө бүрэн дасаж чадаагүй мэт мэдрэмж төрж, үүнээс шалтгаалан зөрчил маргаан үүсэж мэднэ. Маргаанаас аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Хэрэв үл ойлголцол гарвал зөвхөн бусдыг буруутгалгүй өөрийн зан байдал, хандлагаа ч эргэн харах нь цаашид өөрчлөгдөхөд тусална.

ЗАГАС

Чухал харилцаандаа өөрчлөлт хийх шаардлага гарч магадгүй. Ялангуяа ажил мэргэжлийн хүрээнд хийсэн өөрчлөлт илүү үр дүнтэй байх боломжтой. Олон нийттэй харилцах арга барилаа эргэн харж, бэлэн болсон төсөл, ажлаа нийтэд танилцуулахад тохиромжтой үе. Бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийнхээ талаарх мэдээллийг зөв ашиглан харилцаагаа идэвхжүүлбэл ажилд ахиц гарах төлөвтэй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19