Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өнөөдөр (2022.08.30) 11 цаг 57 минутад 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй Ц.Нямдоржоос шинэ засгийн газрын бүтцийн талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр:
Шинээр томилогдож байгаа сайд нарын хувьд УИХ-ын гишүүнээр 2-3 удаа сонгогдчихсон, зарим нь дөрвөн удаа сонгогдчихсон хүмүүс байгаа. Улс төрийн нөхцөл байдлыг сайн гадарлаж байгаа хүмүүс. Ажлаа сайн хийгээд явчих байх гэж найдаж байна. Тал хувь нь үлдэж байгаа учраас Засгийн газрын ажил уламжлалаа дагаад явчихна. Миний хувьд намын ерөнхий нарийн бичгийн даргад ажлаа өгч байгаадаа баяртай байна. Миний хувийн амьдрал та бүгдийн анхаарал татах асуудал биш. Би Монголын төрд 41 жил, их улс төрд 32 жил явж байгаа хүн. Би бол намын түвшинд, их хурлын түвшинд, засгийн газрын түвшинд ийм удаан ажилласан цорын ганц хүн. Цаашид залуучууд ажлаа сайн аваад явчих байх гээд амжилт хүсээд явж байна гэлээ.
АДМИН







Нийгэм





