Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон.
Шинээр томилогдсон сайдуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2021 онд АТГ-т хөрөнгө орлогоо дараах байдлаар мэдүүлж байжээ.
- Өөрийн орлого 43 сая,
- Гэр бүлийн орлого 501 сая,
- 3 тэрбум 871 сая төгрөгийн таван орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг обьект, гурван авто зогсоолтой,
- 997 хонь, 21 адуутай,
- 200 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших- 216м2, өмчлөх- 940м2 газартай,
- 249 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,
- 219 сая төгрөгийн хадгаламжтай,
- Дөрвөн тэрбум 964 сая төгрөгийн авлагатай,
- АПУ ХК, Ремикон ХК, Хар тарвагатай ХК, Агротехимпекс ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Таван Толгой ХК, Зоос Гоёл ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцаатай.
АДМИН







Нийгэм





