Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон.
Шинээр томилогдсон сайдуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар 2021 онд АТГ-т хөрөнгө орлогоо дараах байдлаар мэдүүлж байжээ.
- Өөрийн орлого 187 сая төгрөг,
- Гэр бүлийн орлого 384 сая төгрөг,
- 1.1 тэрбумын үнэ бүхий гурван орон сууцтай,
- 530 сая төгрөгийн суудлын жижиг машин, Mercedes Benz, S350L, жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570 зэрэг тээврийн хэрэгсэл,
- 520 сая төгрөгийн үнэ бүхий газартай,
- 15 сая төгрөгийн үнэт эдлэл,
- Зургаан тэрбум 466 сая төгрөгийн хадгаламжтай,
- Камдер ХХК, Нордлайн ХХК, Голденсвит ХХК, Моннидер ХХК, Сээкл ХХК-ийн 100 хүртэлх хувийн хувьцаатай.
АДМИН







Нийгэм





