Dark Light
Нийгэм | 2022-08-31

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газрыг чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа,  Н.Батсүмбэрэл нар тус дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Тодруулбал: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэл 4 эгнээ бүхий автозам, үерийн усны байгууламж, далан баригдаж байна. Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр баригдаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа  аж.  

Мөн  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газар бүрэн чөлөөлөгдсөн байна.  Нийт 2.8 га газрыг чөлөөлсөн бөгөөд нэмж 4 талбар нэгжийг чөлөөлж, эмч ажилчдын байр барихаар төлөвлөж буй аж. Харин эмнэлгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг нийслэлээс шийдвэрлэх шаардлагатай байна.  

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22