Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон.
Шинээр томилогдсон сайд нар өчигдөр тамга тэмдгээ гардан авч үүрэгт ажилдаа орсон бол өнөөдөр анхны хуралдаанаа хийж дараа дараагийн томилгоонууд явагдаж байна. Тодруулбал яамдын дэд сайдууд, төрийн нарийн нарыг томилох юм.
Олон нийтийн дунд сайдын суудлаас буулгах хүсэлгүй байсан ганц сайд бол Хөдөлмөр нийгмийн хамгааллийн сайд А.Ариунзаяа юм. Түүнийг үүрэгт ажлаас нь буулгасан нь олны хэл амыг татлаад буй. Зарим эх сурвалжууд түүнийг МАН-ы дараагийн Генсек болно гэсэн прогнозыг гаргаад байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх болгохоор хэлэлцэж байгаа гэнэ.
Удам сайтын заяа сайн гэж П.Жасрай гуайн ач охин А.Ариунзаяа сайдын суудлаас буусан ч Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллах нь.
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормаа өнгөрсөн даваа гарагт Ховд аймгийн Засаг даргаар томилогдож Ховд нутгийн хөгжлийн төлөө хүчин зүтгэхээр болсон билээ.
АДМИН








Нийгэм





