Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2022-2023 оны хичээлийн жилийг угтан дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
"21 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон асуудал бол гэнэтийн шийдвэр байгаагүй. Сүүлийн нэг жил хийгдэж байгаа боловсролын салбарын шинэчлэл бол өнгөрсөн жилүүдэд дутуу хийгдсэн ажлын үргэлжлэл.
Түүнээс биш би гэнэт гарч ирээд улстөрийн ашиг хонжоо хайж, гэнэтийн шийдвэр гаргаагүй. Нийгэмд ямар хүмүүс бэлтгэх хэрэгцээ шаардлага байна вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Улсын сургуулиуд нь сайн, хувийнх нь тааруу гэдэг байдлаар ерөөсөө хандаж болохгүй. Их дээд боловсрол дээр төр, хувийн сургуулиуд адилхан ачаалал үүрэн ёстой.
Өнөөдрийн байдлаар хүн амтайгаа харьцуулахад 100 гаруй их дээд сургуультай улс орон ховор. Подвалд үйл ажиллагаа явуулдаг, 47-хон оюутантай сургууль Монгол Улсад байж болох уу. Энийг би дээд боловсрол гэж ерөөсөө ойлгохгүй байна.
Үүний цаана татварын хулгай дээрэм явж байгаа. Их дээд сургуулийн статусаар бүртгүүлчихээд боловсрол гэдэг үндсэн чиг үүргээ хаяж, олон мянган га газрыг өөр дээрээ шилжүүлж, өөр бизнес явуулж татвараас бултаж байгаа ийм л асуудал шүү дээ" гэв.
АДМИН








Нийгэм





