Dark Light
Нийгэм | 2022-09-27

Гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022.9.27, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР

ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.9.27, Мягмар гараг

Наран ургах шингэх: 06.45-18.41

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19