Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлсэн "Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн. Иргэдийн дунд түүнийг огцоруулах цахим санаачилга ч өрнөж байна. Тэрбээр тус асуудалтай холбогдуулан тайлбар хийж байна.
Тэрээр: Амжиргааны хамгийн доод түвшин буюу BOTTOM гэдэг англи үгийг орчуулан улны гэж ашигладаг талаар манай мэргэжилтнүүд надад хэлсэн. Гэхдээ би бодлоггүй, болгоомжгүй үг хэллэг хэрэглэж та бүхнийг гомдоосондоо уучлалт хүсэж байна хэмээлээ.
АДМИН








Нийгэм








