Dark Light
Нийгэм | 2022-10-13

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакүхо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “...Та бол Монгол түмний бахархалт их аваргын хүү. Аавынхаа үйл хэрэг, алдар нэрийг үргэлжлүүлж, Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна…”гэлээ. 

Хакүхо М.Даваажаргал хариуд нь “...Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшож байна. Хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” гэсэн юм. Тэрбээр мөн өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нийслэл хотод, тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах зорилгоо Нийслэлийн ИТХ-ын даргад танилцуулсан юм. Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана гэж Нийслэлийн ИТХ-ын дарга хэлсэн юм. Уулзалтын үеэр Хакүхо М.Даваажаргал өөрийн зодог тайлах болон Миягино нэрийг өв залгамжлах сүмогийн ёслолын урилгыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулан өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10