Өнгөрсөн баасан гарагт 28-р сургуулийн 12 насны гурван хүүхдийг 16 настай эмэгтэй хулгайлахыг завдсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тодрууллаа.
ЦЕГ-ын олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн ахлагч, хошууч Б.Дэлгэрхангай: “Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 7-ны өдрийн оройн 16 цагийн орчимд иргэн “О” гэгчээс Баянгол дүүргийн 28-р сургуульд суралцдаг, долдугаар ангийн гурван охиныг цагдаагийн байгууллагын ажилтан байна гэсэн энгийн хувцастай эмэгтэй сургуулиас нь цагдаагийн хэлтэс рүүгээ авч явах нэрийдлээр авч гарах гэж байхад нь сургуулийн менежер тааралдаж, тухайн хүний албаны бичиг баримтыг шалгая гэхэд машинаас авч ирээд үзүүлье гэж хэлээд зугтсан гэсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад Налайх дүүрэгт оршин суух хаягтай 16 настай эмэгтэй “А” гэгчийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Олж тогтоосны дараа ямар зорилгоор гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх гэж байсныг шалгана. Өмнө нь бол ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдож байгаагүй” гэв.
АДМИН








Нийгэм







