Dark Light
Нийгэм | 2022-10-18

47 настай эмэгтэйн биед халдан, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн ..  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын орчимд үл таних хүн миний хоолойг боож, гар утас дээрэмдсэн" гэх дуудлага ирсэний дагуу дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсээс шалгахад 47 настай эмэгтэйг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03 цагийн үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж үл таних хүн биед нь халдан ухаан алдуулан хүчирхийлж хохирогчийн гар утсыг дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна. 

Тус хэргийг шуурхай илрүүлэх чиглэлээр Дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1999 онд төрсөн "Э" гэгчийг дайчлан баривчилж үзлэг, шалгалт хийж хохирогчийн гар утсыг биеэс нь хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19