Dark Light
Эдийн засаг | 2026-11-17

М.МИШУСТИН: ОРОСЫН ЦАХИМ ПЛАТФОРМУУД МОНГОЛ, ЭТИОП УЛСУУДАД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Валерий Шарифулин/ТАСС

Оросын цахим платформууд Монгол, Этиоп зэрэг улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг ОХУ-ын ерөнхий сайд М.Мишустин онцоллоо.

Цахим платформууд нь Оросын түүхий эдийн бус экспортыг дэмжиж, Этиоп болон Монгол зэрэг улс оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдлээ.

Тэрээр "Орост үйлдвэрлэв" (Made in Russia) чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "Дотоодын болон олон улсын цахим платформууд нь түүхий эдийн болон эрчим хүчний бус экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүд хурдацтай өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нийцүүлэх, тээвэр ложистикээ шийдэх, эдийн засгийн тооцооллоо хийх, мөн системтэйгээр сурталчлан таниулах шаардлагатай болдог. Ийм платформууд нь зах зээлийн дүн шинжилгээ хийх, хэрэглэгчдийн сонирхлыг турших замаар энэ замыг илүү хурдан туулж, саад бэрхшээлийг бууруулахад тусалдаг" хэмээн онцолжээ. 

Ерөнхий сайд М.Мишустины дурдсанаар, Оросын цахим платформууд өнөөдрийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) гишүүн орнуудаас гадна Этиоп, Монгол зэрэг нийт 14 улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн дотоодын зарим үйлдвэрлэгчид Турк, Хятад, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад өөрсдийн нэрийн дэлгүүрээ нээж эхэлснийг тэрээр нэмж хэлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08